Электрон янжуур зүрх, судсанд халтай


Вейп (энэ бол “vapour” гэсэн үгийн товчлол бөгөөд “уур” гэсэн үг юм) татагчдынартери, венийн эсүүд түргэн хурдацтай хөгширдөгийг саяхан болсон Америкийн физиологчдын нийгэмлэгийн бага хурал дээр эрдэмтэд мэдээлжээ.
Электрон янжуур хүний биед хэрхэн нөлөөлдөгийг судлах ажил болон ийм “уур гаргагч” нь ердийн янжуурыг бодвол үнэхээр гэмгүй эсэхийг тодруулах гэсэн оролдлогыг сүүлийн хоёр жилд идэвхитэй хийж байгаа ажээ.
Тамхины утаахүний уушиг болонбиеийг бүхэлд нь илүү хордуулдагнь тодорхой юм.Гэвч электрон янжуурын уур нь халдагороомогдахь шингэний зарим хэсэг шатах үед ялгардаг маш хортойбөгөөд хавдар үүсгэгч бодис ихтэй ажээ.
Харинамерикийн Моргантаун хот дахь Баруун Виржинийн их сургуулийн Марк Олферт болон түүний мэргэжил нэгтнүүдийн сүүлийн үед хийж буй судалгаа нь бас нэг маш сөрөг үр нөлөөг илрүүлэх боломж олгосныг хэвлэлд дурдсан байна.
Судлаачидтуршилтын хулгануудыгвейпийн уураар байнга “утаж байжээ”.Энэ уурнынөлөөгөөр хулганы венийн болон артерийн судасны хана түргэн хөгширч эхлэсэн байна. Ингэснээр судас илүү хатуурч,зүрх-судасны өвчин тусах эрсдэл ихэсчээ.
Олфертын тэмдэглэснээр, вейпийг ердөөганцхан удаа“амьсгалсны” дараа ч хулгануудад сөрөг нөлөө ажиглагдсан нь ноцтойюм. Электрон янжуур ердийн янжуураас бараг дутуугүйгээр хүний эрүүл мэндэд хор хүргэдгийгсүүлчийн судалгааны дүн харуулж байна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ