Хуримын бөгжөө 13 жилийн дараа луувангаас олжээ


Канадын 84 настай Мэри Грэмсэмээ 13 жилийн өмнө гэрийнхээ ойролцоохи ногооны талбайд гээсэн хуримын бриллианттай бөгжөөолжээ. Дотуур нь лууван ургасан бөгжийг түүний бэрногооны талбайгаасолсонбайна.
Грэмс2004 оны есдүгээр сард ногооны талбайныхаа зэрлэг ургамлыг зулгааж байгаад бөгжөө гээчихжээ.Тэр өөрийн нөхөр Нормантай суухаасаа нэг жилийн өмнө 1951 онд уг бөгжийг зүүх болсныг телевизийн CBC сувгаар мэдээлсэн байна.
Тэгээд бөгжөө эрээд олоогүй учир тэр нөхөртөө энэ тухай хэлэлгүйгээр, адилхан бөгж захиалж хийлгээд, зүүх болжээ.Үүнээс хойш тэд өөр хот руу нүүж, харин ферм нь тэдний хүүгийндүлдсэн байна.
Грэмсийн бэрКолин Дейли түүний бөгжин дотуур ургасан лууванг олоод,нөхөртөө үзүүлжээ. Грэмсийн өвгөн таван жилийн өмнө нас барсан бөгөөд харин одоо эмээ хуруунд нь урьдын адил таарч байгаа олдсон бөгжөө дахин зүүж байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ