ЦЕГ: Жолооч нарт анхааруулга хүргэв


Амралт, аялал зугаалгын цаг дуусах дөхөж хичээл сургуулийн бэлтгэл ажлын үе эхлэжхөдөө, орон нутгаас нийслэл хотыг зориххүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна. Олон хоног үргэлжилсэн бороо орж зам, замын зорчих хэсэг, хөвөөнд эвдрэл үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Зарим газраараа ус тогтсон, хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо:
- Цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа зэрэгт хурдаа зөв тохируулан өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангах,
- Тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыгсайтар шалгаж илэрсэн эвдрэл гэмтлээ засах,
-Өөрөө болон зорчигч нартаа хамгаалалтын бүсийг нь зүүлгэх, хүүхдэдээ хамгаалалтын суудлыг зөв хэрэглэх,
-Хэт ядарсан, олон цагаар тасралтгүй жолоо барихгүй байх
- Зорчигчыг зориулалт бүхий хэсэгт дүрэм, стандартаар тогтоосоны дагуу тээвэрлэх
-Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзажбусаддаа хүндэлтгэлтэй хандаж замын хөдөлгөөнийдүрмийн дагууоролцохыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ