НИХТ Б.Отгонсүх: 700 гаруй хүүхэд шинэ цэцэрлэгт хамрагдана

Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Отгонсүх өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд шинээр ашиглалтад орж буй цэцэрлэгүүдийн ажлын явц болон зарим сургуулийн засварын ажилтай танилцлаа.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж, ашиглалтад орж буй 244 дүгээр цэцэрлэг энэ ондтус хорооны 1-8 дугаар хэсгийн 160 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, 26 багш, мэргэжилтнүүдийг ажлын байраар хангах юм байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгч н.Нацагмаа “244 дүгээр цэцэрлэг ашиглалтад орсноор олон хүүхэд “гэртээ цоожлуулж үлдэх” асуудлыг шийдэгдэж буйд олон эцэг эх талархалтай хандаж байгаагхэлж байлаа.

Харин 188 дугаар цэцэрлэгийн шинэ өргөтгөл 300 орчим хүүхдийг хүлээж авахаар төлөвлөөд байгаа аж.

Тус цэцэрлэгийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцах үеэр НИХТ Б.Отгонсүх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шинээр нээж бүлэгт зориулж нэмж тэргэнцэр, түшлэг зэрэг тусгай хэрэгцээний тоног төхөөрөмж шаардлагатайбайгаа гэх хүсэлтийг хүлээн авч ойрын хугацаанд шийдвэрлэж өгнө гэдгээ амаллаа.

20 гаруй мянган хүн амтай тус хороонд өнөөдрийн байдлаар 1600 гаруй хүүхэд гэрээр хүмүүжиж байгаа бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүхийн санаачлага, дэмжлэг, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар ийнхүү 700 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж нээгдэж байгаа юм.

Мөн дахин нэг цэцэрлэгийг концессийн гэрээгээр барьж ашиглалтад оруулахаар ажил нь эхэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ