"Зөв хууль” ТББ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүллээ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгээс 2017.05.25-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан УИХ-ын даргаМ. Энхболдод хүргүүлж улмаар УИХ-ын 2017.06.02-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор төслийг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлыг төсөл боловсруулсан ажлын хэсэгт даалгасан байна.

Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг нэг нам хэт олонхи болсон парламентаас томилогдсон ажлын хэсэг улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байгаа нь энэхүү хэлэлцүүлгийн үр дүнг урьдчилан гаргах боломжийг олгож байна. Тухайлбал хэлэлцүүлэгттөрийн албан хаагдчдыг захиргааны аргаар хамруулах, нэг намын төлөөллийг түлхүү оролцуулах, боловсруулсан төслөө ажлын хэсэг өөрөө туйлын үнэн зөв, гарцаа байхгүй, цаг нь болсон зэргээр хэлэлцүүлгийг хөтөлж явуулах, чиглүүлж байгаа нь ажиглагдаж байна.Үүний улмаас УИХ-ын зохион байгуулж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаархи хэлэлцүүлгүүд улс төрөөс хараат байдлаар явагдаж байгаа нь хэлэлцүүлгийн үр дүн бодитой гарахад ноцтой эргэлзээ төрүүлж байна.

Иймд "Зөв хууль” ТББ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг нийслэлд болон орон нутгийн төвшинд хараат бусаар хэлэлцүүлэх үйл ажиллагааг 2017.08.16-наас 2017.09.10-ны хооронд зохион байгуулж үр дүнг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт болон олон нийтэд танилцуулж мэдээлнэ гэж мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ