Ажилгүй иргэдийн тоо 131 мянгад хүрчээ


ҮСХ-ны мэдээлснээр энэ оны хоёрдугаар улиралд ажилгүй иргэдийн тоо 131.8 мянгад хүрчээ. Харин ажилгүйдлийн түвшин 9.6 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар буурсан боловч өмнөх улирлаас 0.5 хувиар өсжээ.
Тухайлбал, Улаанбаатарт 11.4 хувьтай, харин хөдөө орон нутагт 6.9 хувьтай гарсан байна. Аль, аль нь 2016 оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлт боловч өмнөх улиралтай харьцуулбал хөдөө орон нутагт ажилгүйдлийн түшин 1.5 хувиар дээшилсэн байна.
Салбараар нь авч үзвэл уул уурхай, олборлох аж үйлдвэрлэлийн салбарт 23 мянга 500 гаруй хүн ажиллаж байна. Тэр дундаа өнгөрсөн оны II хагасаас нүүрсний зах зээл сэргэж, олборлогч компаниудын үйл ажиллагаа ч тэлсэн. Гэхдээ нүүрс олборлолтын салбар дахь ажиллах хүчний тоонд төдийлөн өөрчлөлт орсонгүй, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.8 хувиар өсөж, 7473 болжээ.
Харин газрын тос олборлолтын салбарт ажиллагчдын тоо гурван хувиар өсжээ. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 27 мянга 900 гаруй хүн ажиллаж байна. Монгол Улсын хувьд, БНСУ-ын Засгийн газартай ажилтан солилцох гэрээ байгуулсан. Энэ хүрээнд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 944 хүнийг БНСУ руу илгээсэн. Энэ тоог 2017 онд нэмэхээр төлөвлөж байгаа юм.
Барилга болон газрын тосны салбарт Монгол Улс гадаадаад ажиллах хүчин авч буй. Нэгдүгээр улирлын байдлаар Монголд БНХАУ-аас 2245 ажилтан, БНАСАУ-аас 1304 ажилтан ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ