Макрон хамгийн нөлөө бүхий хүнээр тодорчээ

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Фортуна” сэтгүүлээс гаргасан 40 хүртэл насны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын эхэнд бичигджээ.

Пүрэв гарагт сэтгүүлийн албан ёсны сайтад тавигдсан уг жагсаалтаас үзвэл ийгмийн Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукерберг францын төрийн тэргүүний дараа орсон байна.

Хятадын тээврийн “Didi Chuxing” компанийг үндэслэгч Чен Вэй, Жин Лью нар гуравт бичигджээ.

Жагсаалтын долоодугаар байрт Америкийн нэрт теннисчин бүсгүй Серена Уильямс орсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ