Хөргөгчний хаана, ямар хүнсийг хадгалах нь зөв бэ


Америкийн спортын хоол тэжээлийн “MuscleFood” нийгэмлэгийн шинжээчид хөргөгчид бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хадгалах тухай зөвлөмжөөсөө хуваалцжээ. Гол нь түүхий болон бэлэн бүтээгдэхүүнийг нэг дор байлгахгүйн тулд юуг анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд дурдсан байна.
- Нэгэнт муудаж эхлэж байгаа бүтээгдэхүүнийг хөргөгчинд байлгаад байдаг хүмүүсийн зуршил нь хамгийн муу зуршлын нэг гэж шинжээч Даррен Бил хэлжээ.
- “Хүнсний бүтээгдэхүүн муудсан нь л бол түүнийг харуусах бодолгүйгээр хөргөгчөөс зайлуулах ёстой гэдгийг ойлгох нь чухал. Жишээ нь, муудсан жимс жимсгэнээс ялгардаг этилен нь бусад ногоотой хоолыг маш хурдан муутгаж болдог” гэж доктор Бил дурдсан байна.
- Хоол тэжээлийг шинээр нь хадгалж, гэр бүлийн хүмүүсийнхээ эрүүл мэндийг бодож байгаа бол түүхий болон бэлэн бүтээгдэхүүнийг нэг дор хадгалж болохгүй. Эдгээрийг сайн баглаа боодолд хийж, өөр өөр тавиурт тавих ёстой гэдгийг эмч нар зөвлөж байна.
- “Дээд талын тавиурт йогурт, сүү, цөцгийтэй тос зэргийг хадгалах ёстой. Учир нь түүхий бүтээгдэхүүний бохирдуулагч бодис нөлөөлөхгүй юм. Мөн арай доорх тавиурт нькотлет, боорцог, хачир зэрэг бэлэн бүтээгдэхүүнийгхадгалдаг” гэж“Red Online” порталын шинжээчид зөвлөж байна.
- Бяслагийг хөргөгчний дунд хэсэгт болон ногооны саванд гялгар уут бус пергамент цаасанд ороожхадгалах хэрэгтэй. Түүхий махыг хөргөгчний доод талын тавиуруудын аль нэгт хадгалах хэрэгтэй.
- Мөн өндгийг хөргөгчний хаалганд бус тавиур дээр хадгалах нь зөв гэж үздэг байна. Харин хөргөгчний хаалганд ногооны салат, шүүс, ус, соус, дарс хадгалах нь дээр юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ