Улаанбаатар-Токио чиглэлийн онгоц ослын буулт хийжээ


Өнөөдөр 10:43 цагт Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 нислэгийн, "МИАТ" ХК-ийн БОИНГ 737 онгоц эргэж, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийлээ. Энэхүү онгоц өнөөдөр өглөөний 7:56 цагт Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлджээ. Тус онгоцны дугуйны элэгдлийн хугацаа дууссан байсан учир Токиогийн нисэх буудалд ослын буулт хийх хүсэлт гаргасан байна. Гэвч хүсэлтийг хүлээж аваагүй учир эргэн Улаанбаатарт буухаар болжээ.
Тус онгоцоор 160 иргэн зорчиж явсан бөгөөд ямар нэгэн аюулгүй ослын буулт хийсэн талаар албаныхан мэдээлэв. Ослын буулт хийсэн БОИНГ 737 онгоц Чингис хаан олон улсын нисэх буудлын бүсэд түлш шатаах зорилгоор хий нислэг үйлдэж байгаад буусан байна. Ослын буулт хийх үед гал гарах эрсдэлтэй байдаг учир шатахуунгүй ослын буулт хийх, мөн тухайн онгоцыг хөнгөвчлөх зааврын дагуу ийнхүү хий нислэг үйлджээ.
Тухайн онгоц Хятадын хил дөнгөж гараад Шилийн гол дээрээс буцсан байна. Одоогоор Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас ослын үед авах шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч, ямар нэгэн эрсдэлгүйгээр ослын буултыг амжилттай үйлджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ