МУИС-ийн төлбөр нэмэгджээ

Төрийн өмчит их, дээд сургуулийн сургалтын төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй. Энэ жилээс МУИС сургалтын төлбөрөө нэмжээ. Уг нь өнгөрсөн хавар БСШУСын сайд төрийн өмчит бүх их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүй байх үүрэг, чиглэл удирдлагуудад нь өгсөн билээ.

МУИС-ийн нэг багц цагийн төлбөр өмнөх жилийнхээс нэмэгджээ. Тодруулбал, зөвхөн нэгдүгээр курсын оюутны нэг кредит цагийн төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад “Бизнесийн салбар сургууль” 96.600-103.100 төгрөг, “Шинжлэх ухааны сургууль” 74.600-86.700 төгрөг болж нэмэгджээ.

Тус сургуулийн Удирдах зөвлөл 2017 оны гуравдугаар сарын 31-ний 06 тоот тогтоолоор бакалаврын түвшний сургалтын төлбөрийн хэмжээг тогтоосон байна. МУИС-ийн оюутан 2012-2013 оны хичээлийн жилээс сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж хэмээн нэг жилд 224.000 төгрөг төлдөг байсан бол энэ жилээс эхлэн суурь хураамж төлөхөөргүй болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

7 дугаар сард цаг агаар
Өчигдөр 08 цаг 49 мин