Сураггүй болсон таван хүүхдийг хайж байна

Амарзаяа овогтой Энхгэгээрэл. 12 настай. 155 см өндөртэй. Бор арьстай. 2017 оны 08 р сарын 14 ны өдрийн 15 цаг орчим Бэлх-д байх гэрээсээ тоглох гэж гараад одоог хүртэл сураггүй байгаа тул харсан үзсэн хүн холбоо барьж тусална уу. Гэрээс гарахдаа хар эрээн шорт пудволктой,хар эрээн гуталтай гарсан болно. Утас:89682820, 99096419” гэсэн зар фэйбүүкт тавигджээ. А.Энхгэгээрэл охин ганцаараа биш тавуулаа, нэг өдөр, нэг цагт алга болоод одоо болтол олдохгүй байгаа гэсэн мэдээлэл сэрдхийлгэв.Дээр бичигдсэн утсаарА.Энхгэгээрэл охины үеэл эгч Д.Мягмарсүрэнтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Хүүхдүүд алга болоод дөрөв хоночихоод байхад огт сураг гарахгүй байна. Бид Сүхбаатар дүүргийнхоёрдугаар хэлтэст өргөдөл гаргасан. Хамт алга болсон бусад хүүхдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагч өгөх байхаа. Бидний мэдэж байгаа зүйл гэвэл дүүтэй маань хамт 16-17 насны охин, 8-10 насны гурван хүү алга болсон. Хөвгүүдийн хоёр нь нэг гэрийн хүүхдүүд.

Тэдний байж болох бүхий л газраар эржхайж байна. Хүүхдүүд олдохгүй байгаа учир бид лам, бөөд хүртэл хандсан. Бэлхээс баруун хойд зүгт улаан дээвэртэй байшинд байна, байдал улам хүндэрч байна гэх юм. Арга ядаад манай гэрийнхэн улаан дээвэртэй байшин болгоноос асууж эхлээд байгаа.

-Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтсийн ажилтнаас асуухад хүүхдүүдийг олчихсон гэжхэлсэн?

-Үгүй ээ олоогүй. Урьд нь наймдугаар сарын 4-ний өдөр хоёр хүү алга болоод олдсон юм билээ. Тэдэнтэй андуурсан байх гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ