Барселонд үйлдсэн террорын бүх сэжигтэн алагджээ


Наймдугаар сарын 17-ний өдөр Барселон хотод үйлдсэн террорын ажиллагаанд холбогдолтой хэмээн сэжиглэгдэж байсандөрвөн этгээд алагджээ.“El Pais” сонин Испанийн цагдаагийн байгууллагаас мэдэгдсэнийг иш татан ингэж бичсэн байна.
Халдлага үйлдсэн этгнээдүүд Марокко улсын уугуул бөгөөд 17-гоос 24 хүртэл насны залуус байжээ. Тэд бямба гарагт шилжих шөнө цагдаа нарт алагдсан байна.Террористууд амиа золиослогчийн бүс зүүсэн байсан бөгөөд Барселоных шиг тийм халдлага дахин үйлдэхээр төлөвлөж байсан бололтой.
Наймдугаар сарын 17-ны орой Барселон хотын Рамбла гудамжны хавьд хүмүүсийг машинаар дайрсан юм. Сүүлд нь Диагналь цэцэрлэгт гудамжинд ачааны машинтай бас нэг үл таних этгээд террорын ажиллагаа үйлдсэн дүүргийг хамгаалж байсан цагдаа нарт халдаж, хоёр цагдаа бэртсэн байна.
Мөн өдрийн орой Барселонаас урагш орших Камбрильс хотод бүлэг террорист бас хүмүүсийг машинаар дайрчээ. Үүний улмаас долоон хүн бэртэж, сүүлд нь нэг хүн нас барсан байна.
Сүүлчийн мэдээгээр, цуврал террорын ажиллагааны улмаас 15 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртэж гэмтжээ.Каталоны цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 34 улсын иргэн халдлагад өртсөн байна.
Эдгээр халдлагыг үйлдсэн гэдгээ “Исламын улс” бүлэглэл хүлээжээ.
Барселонд халдлага үйлдсэн террористуудын нуугдаж байсан байж болох газраас ацетоны трипероксид гэдэг тэсрэх бодисын ул мөр илэрсэн байна.Энэ нь тэд илүү ноцтой террорын ажиллагаа үйлдлэхээр зэхэж байсныг харуулж байна гэж РИА Новости агентлаг тодруулан тайлбарлажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ