Сормуусны тухай сонирхолтой баримтууд

Сормуусны тухай сонирхолтой баримтууд нь хүний огт гадарлаж байгаагүй олон зүйлийг түүнд хэлж өгдөг.Энэ жижигхэн үснүүд хүн, тухайлбал түүний зан чанарын тухай ихийг хэлж чадна. Харин өнөөдөр бүсгүйчүүд хиймэл сормуус дахин хэрэглэх болжээ. Хүний биеийн бүх эдийн нэг адил сормуус нь үхэж, шинээр ургаж чадна.Сормуусны дундаж нас нь 3 орчим сар. Сормуусны үс унахад, оронд нь тэр даруй шинэ сормуус ургаж эхлэдэг.


Урт болон тооны үзүүлэлт нь хүн бүртөөр өөр. Бүх зүйл генетикийн удамшил болон бие махбодийн онцлогоос шалтгаалдаг. Дээд сормуус нь барагцаалвал 250,доод сормуус нь 100 ширхэг үстэй байдаг. Ингэхдээ эдгээр үснь олон хүний үздэгээр,нэг шугамд биш, харин буруу эгнээгээр ургадаг бөгөөд жишээ нь дээд зовхинд 4-5,доод зовхинд 3-4 эгнээгээр ургана.


Дээд талын сормуус нь доод талынхаасаа урт байдгийг ямар ч хүн мэднэ. Дээд талын сормуус 13 мм хүртэл ургаж болно.Харин доод зовхины сормуусны урт нь 4-өөс 7 хүртэл мм байдаг.


Уртын нэг адилналуу нь мөн генетиктэй холбоотой. Гэхдээ сормуусаа зөв арчилж,тос түрхэх зэргээр янз бүрийн үйлчилгээ хийвэл, заримэвгүй байдлыг засч болно.


Зарим халуун бууруулдаг эм сормуусны ургалтыг нэлээд удаашруулдаг байна. Хүн бүхний мэдэх Парацетамол эм ийм үйлчлэлтэй гэнэ.


Сормуус болмөн л нэгэн төрлийн үс.Тиймээс түүний өнгө нь меалин гэдэг бодис их, бага байгааэсэхээс шалтгаална.Хэрвээ энэ пигмент их байгаа бол, сормуус нь хар байна.Ингэхдээ нэг хүний сормуус болон үсний өнгө нь нэлээд ялгаатай байж болно.Нас явахын хэрээр дааврын байдал өөрчлөгдөж, сормуусхарлаж болно.


Хүүхдийгбүр эхийнхээ гэдсэнд байхад түүний сормуус бүрдэж бий болдог байна.Энэ нь барагцаалвал 20 дахь долоо хоногт болно. Хүүхэд биендээ нэг ч үсгүй, гэхдээ сормуустай төрдөг нь сонин юм.


Давын өмнө, сормуус нь нүдийг тоос, шороо,чийг болон бусад гаднын биетээс хамгаалдаг. Сормуусныуганд нь өөхний булчирхай байдаг.Энэ булчирхайн ялгаруулдаг шүүрэл ньсормуусыгуян, чийглэг байхад тусладаг.Энэ шингэн нь сормуусыг хатахаас хамгаална. Сормуусаар хүний зан чанарыг амархан тодорхойлж болно хэмээн физиогномикийн салбарт ажилладаг мэргэжилтнүүд нотлодог.Бүр эрт дээр үед сормуус нь тарчиг хүмүүсийг зальтай,санаа муутай хэмээн үздэг байжээ. Тиймээс ийм хүмүүстэй харьцахаас зайлсхийдэг байж.


Шавьж хорхой ойртоход сормуус чичирхийлж эхлэдэг байна. Энэ онцлог ньсормуусыг муурны сахалтай төстэй болгодог аж.


Эртний Египетийнэмэгтэйчүүд сормуусаараа гоёж эхлэсэн хэмээн түүхчид нотлодог. Анхны будаг нь нүүрс байж.Сүүлд 1917 онд гоо сайхны “Maybelline” компани жинхэнэ нхээлт хийж, дэлхийн эмэгтэйчүүдэд анхны тушь будгийг бэлэглэсэн байна.


Сормуусыг хүний биеийн хамгийн хатуу, ширүүн үс гэж үздэг. Гэхдээ яваандаа ширүүн чанараа алддаг байна.

Хэтэрхий урт сормуус нь бас төвөг учруулдаг.Жишээлэхэд, шил зүүхэд ийм хөмсөг нүдэнд ордог байна. Тийм хүн сормуусаа тайрч богиносгодог. Даавар их хэмжээгээр ялгаруулдаг хүмүүсийн сормуус нь маш урт ургаж болдог баримт бас анзаарагджээ.


Биеийн бусад хэсгийн адил сормуус нь яваандаа бохирддог.Хоногийн туршид будаг шунх, тоос шороо гээд зөндөө бохир зүйл хуримтлагддаг байна. Тиймээс мэргэжилтнүүд өдөрт хоёр удаа – өглөө, унтахын өмнө сормуусаа угааж байхыг зөвлөдөг.


Олон оронд урт сормуустай эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг сайханд тооцдог. Энэ нь хүүхнүүдийг улам бүр эмэгтэйлэг болгож өгдөгөөс тэр.


Тэмээг манай гарагийн хамгийн урт бөгөөд бүдүүн сормуустай амьтанд тооцдог.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ