Намрын улиралд арьсаа бэлдэцгээее


Намрын улиралд арьсаа сайн арчлах нь чухал. Агаарын бохирдол, салхи гээд энэ улиралд арьс эмзэгшиж, чийгшил дутагддаг байна. Энэ удаад та бүхэндээ хамгийн үр дүнтэй, шилдэг маскуудыг хэрхэн бэлтгэх талаар хүргэж байна. 7 хоногт 3-4 удаа ээлжлээл маск тавиад байхад арьс цаанаасаа гялалзаж, толигор, ямар ч өө сэвгүй байх болно.
Гүн чийгшүүлэгч авокадотой маск
- 1/2 авокадо
- 1 цайны халбага тараг
- 1 цайны халбага зөгийн бал
Энэхүү гүн чийгшүүлэгч маск ч өдрийн турш хуримтлагдсан стрессийг тайлж арьсыг маш сайн чийгшүүлнэ. Авокадогаа нухаад тараг, зөгийн балаа хольж маскаа бэлтгэнэ. Нүүрэндээ түрхэн 10-15 минутын дараа бүлээн усаар угааж арилгана.
Нүх чангалагч өндөгний цагаантай маск
- 1 ширхэг өндөгний цагаан
- 1 цайны халбага жүржийн шүүс
- 1/2 цайны халбага нунтаг турмерик
Өндөгний цагаан нь тослог арьсанд хамгийн тохиромжтой бөгөөд нүхжилтийг багасгаж батга үүсгэх бактерийг арилгана. Өндөгний цагаанаа сайтар хутгаж, жүржийн шүүс, турмерикээ нэмээд маск бэлэн болно. Нүүрэндээ түрхэн 15 минут байлгаад бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угаана. Үүний дараа чийгшүүлэгч тос түрхээрэй.
Тайвшруулагч зөгийн балтай маск
- 2 цайны халбага цэвэр зөгийн бал
- 1 цайны халбага синнамон\
- Шинэхэн лимоны шүүс
Зөгийн балааа богино долгионы зууханд хэдэн секунд халааж бүлээсгэнэ. Үүн дээрээ синнамон, лимоны шүүсээ нэмж сайтар хутгана. Синнамон нь үрэвслийг бууруулж, батга, илүүдэл тослогийг арилгана. Батганы сорвитой хүмүүст нэн тохиромжтой. Маскаа нүүрэндээ жигд түрхэн 15-20 минут байлгаад бүлээн усаар угааж чийгшүүлэгч тос түрхээрэй.
Гуужуулагч бор сахартай маск
- 2 цайны халбага бор сахар
- 2 цайны халбага цэвэр кокосын тос

Бор сахар нь үхэжсэн эд эсийг арилгаж кокосын тос нь арьсыг чийгшшүлж тэжээл өгнө. Бор сахараа кокосын тостой хольж нүүрэндээ түрхэн хэдэн минут массажилж гуужуулсны дараа бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угаана.
Улайлтыг бууруулах овьёостой маск
- 2 цайны халбага овьёос
- 1 цайны халбага зөгийн бал
- 1/2 банана
Овьёлс нь байгалын гуужуулагч бөгөөд арьсы цайруулж өнгийг сэргээхдээ хамгийн шилдэг нь. Бананаа нухаж, нунтаг овьёостойгоо хольж зөгийн балаа нэмээд л маск маань бэлэн болно. 15-20 минут байлгаад бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угаагаарай.
Батгатай тэмцэгч сүүтэй маск
- 2 цайны халбага зөгийн бал
- 2 цайны халбага nutmeg \ Good price, mercury, nomin, well mart-н салбаруудын амтлагчны тасагт байгаа\
- 2 цайны халбага сүү

Эмзэг арьсанд хүртэл ямар ч асуудалгүй энэхүү маск нь бактерийг устгаж батга гарахаас сэргийлэн гуужуулах үйлчилгээтэй. Бүх орцоо аяганд хийж хутгаад цэвэрхэн нүүрэндээ түрхэн 10-15 минут байлгаад бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угаасны дараа чийгшүүлэгч тосоо түрхээрэй.
Хөгшрөлтийн эсрэг шоколадтай маск
- 1/2 аяга нунтаг какао
- 3 цайны халбага овьёос
- 4 цайны халбага кокосын тос
- 1/4 аяга зөгийн бал
Хар шоколад нь антиоксидантаар баялаг учир хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Бүх орцоо хутгаад маск бэлэн болно. Цэвэрхэн нүүрэндээ түрхэн 15-20 минут байлгаад бүлээн усаар дараа нь хүйтэн усаар угаана. Үүний дараа чийгшүүлэгч тос түрхэхээ бүү мартаарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ