Финландад террорын ажиллагаа үйлдсэн этгээд хэн болохыг тогтоожээ

Финийн цагдаа нар Турку хотод хүмүүст халдсан этгээд хэн болохыг тогтоосон байна. Ройтерс агентлаг бямба гарагт ингэж мэдээлжээ.

18 настай марокко залууг энэ хэрэгт сэжиглэж байгаа аж. Хоёр хүн амь үрэгдэж, бас арван хүн шархадсан уг халдлагыг террорын ажиллагаа гэж үзсэнийг хууль сахиулах байгууллагынхан дурдсан байна. Амь үрэгдсэн хоёр хүн нь Финландын иргэн бөгөөд шархдагсдын дунд швед, италичууд байгаа ажээ.Шархадсан гурван хүний бие хүнд байгаа гэнэ.

Хутга агссан нэг эрэгтэй наймдугаар сарын 18-нд Турку хотод хажуугаар өнгөрч явсан хүмүүст халджээ. Цагдаа нар түүнийг буудаж, хөлийг нь шархдуулснаар саатуулсан байна.

Турку бол Финландын баруун өмнөд нутгийн боомт хот юм.Энд ойролцоогоор 180 мянган хүноршин суудаг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ