Хятадын эрдэмтэд дараа нь амь оруулахаар хүний цогцосыг анх удаа хөлдөөжээ

Хятадын эрдэмтэд талийгаач Жан Вэньлянь гэгч 49 настай эмэгтэйн цогцосыг хөлдөөгчкамерт хөлдөөжээ.Ирээдүйд анагаах ухааны илүү өндөр түвшинд хүрсэн хүмүүс түүнийг дахин амилуулж болох юм хэмээнтэд үзэж байна.

Хорт хавдрын эцсийн шатанд орж нас барсан өвчтөнийг хөлдөөгч камерт хийснийг хэвлэлд дурджээ.

Жан Вэньлянь уушигны хорт хавдраар 2017 оны тавдугаар сарын 8-нд нас барсныг эндхийнхэвлэлдбичсэн байна.Амьсгал зогссоноос хойш таван минутын дараа эмэгтэйн цогцосыг тусгай хөлдөөгч камерт хийжээ. Камер дахь агаарын температур нь хасах 190 градусбайдаг байна. Энэ үеэр мэргэжилтнүүд эмэгтэйн цогцосыг муудахаас хамгаалах ёстой тусгай уусмалаар тарьжээ. “Shandong Yinfeng Biological Engineering Group” компани цогцосыг хөлдөөх ажлыг гүйцэтгэсэн болохоос биш, хөлдөөхкамерт цогцос хэвээр хадгалагдах эсэхийг хариуцахгүй гэж шинжээч Лю Жинь дурдсан байна.

Хөлдөөх техник ньхоёр талтай бөгөөд нэг талаас, цогцосыг хамгаалж, эсвэл , түүнийгбүрэн үгүй хийж мэднэ гэж тэр хэлжээ.

Одоо эмэгтэйн цогцос хасах 190 градусын температур хадгалагдаж байгаа гэнэ.Онолын хувьд,талийгаачдыг дахин амилуулах боломж олгох хөгжлийн өндөр түвшинд шинжлэхухаан хүрсний дараа цогцосыг гэсгээх гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ