“Алтан намар-2017” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана


“Ажилтай орлоготой-иргэн” урианы жилийн хүрээнд хичээлийн шинэ жилийг угтан “Алтан намар-2017” үзэсгэлэн худалдаа энэ сарын 23-24-ний өдрүүдэд Зуунмод хотын “Хүүхэд залуучуудын ордон”-д зохион байгуулагдана.
Үзэсгэлэн худалдаанд хичээлийн хэрэглэл, ном сурах бичиг, сурагчийн дүрэмт хувцас, цүнх, төрөл бүрийн хичээлийн хэрэглэлийн багцуудаас гадна 27 сумын онцлох бүтээгдэхүүнүүд болох мах махан бүтээгдэхүүн, айраг, сүү цагаан идээ, жимс жимсгэнэ зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдах болно.
Төв сайхан нутгийнхаа мал аж ахуй, газар, тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ