Үер усны аюулаас сэрэмжлүүлэв

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор орон нутгаас хотыг зорих иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгджээ. Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар усархаг бороо үргэлжлэн орж гол, мөрөн, нуурын усны түвшин нэмэгдсэн байгаа тул иргэд, жолооч нар баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангах, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжилж аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.

Өнгөрсөн баасан гаригт Өвөрхангай аймгийн Хужирт суманд хүчтэй аадар орж, үер буусны улмаас олон айлын орон гэр, эвдэрч сүйдсэн байна. Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ