ҮЙЛ ЯВДАЛ: Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос мэдээлэл хийнэ

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд
09:30 цагт: Ерөнхий сайдын ивээл дор наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт”-ын нээлт болно.Хараацай театрт
10:00 цагт: Залуучуудын Үе Тэнгийн Боловсролын Үндэсний Сүлжээ "Y PEER" чуулганы нээлтийн арга хэмжээ болно.
Тамгийн газрын А танхимд
10:30 цагт НИТХ дахь АН бүлгээс мэдээлэл хийнэ.
MN-мэдээллийн төвд
11:00 цагт: Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сангаас гудамжны худалдаа эрхлэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Авто худалдааны цогцолборт хөрөнгө оруулсан 2000 орчим иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Нийслэлийн Засаг даргын хөгжлийн агентлаг, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас БНСУ-д Мэдээлэл технологийн чиглэлээр оюутан залуусыг үнэ төлбөргүй суралцуулахаар болсон талаар мэдээлэл хийнэ.
“Live conference center"
12:00 цагт: “Багш нарын цалин нэмэгдүүлэх” түр хорооноос “Live conference center" – т хэвлэлийн бага хурал зарлалаа. Багш нар цалин нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ба цалин нэмэх бодит үндэслэлийг тайлбарлана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ