Автобус мөргөлдөж хоёр хүн нас баржээ

Өнгөрөгч амралтын өдөр дүүрэн хүнтэй зорчигч тээврийн автобус хот хоорондын микро автобустай мөргөлдсөн ноцтой осол гарсан байна. Тодруулбал, Булган аймгийн Рашаант сумын нутагт Завхан-Улаанбаатар хотын чиглэлд явж байсан “Kia Granbird” автобус, “Hyundai Grace” микро автобустай мөргөлджээ.

Ослын улмаас микро автобусны жолооч, Сүхбаатар дүүргийн 15-р хороонд суух 26 настай эрэгтэй Д, Төв аймаг Зуунмод сумын харьяат 31 настай эрэгтэй Б нар нас барсан байна. Энэхүү хэргийг Булган аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ