Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүдийг түүврийн аргаар сонгоно

Энэ жил төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуульд 31 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана гэсэн тооцоолол гарчээ. Харин цэцэрлэгт 20 мянган хүүхэд шинээр элсэхээр бүртгүүлжээ. Үүнээс 11 мянган хүүхдийг цахимаар сонгон авах бол үлдсэнийг хувийн өмчийн цэцэрлэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хамруулахаар шийдвэрлэсэн байна.

Цахим бүртгэл энэ сарын 25-ыг хүртэл үргэлжлэх юм. Харин бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар элсүүлэх бөгөөд цахим элсэлт наймдугаар сарын 25-нд болох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ