Дэлхийн хамгийн аюултай 10 зам

Эзгүй юм шиг, өөдөөс ирэх машингүй,огцом эргэлтгүйзамаар тайван, тэгэхдээ дуу, хөгжимсонссон шиг давхиж явахаас илүү сайхан зүйл гэж юу байхав? Гэвч дэлхийн хаана ч тэр бүр жолооч ингэж явж чаддаггүй бололтой. Зарим нь адармаатай гэмээр замаар агшин бүр сэрэмжтэй явахад хүрдэг байна.Тиймээс сэтгэл амар явах аргагүй дэлхийн хамгийн осолтой 10 замыг та бүхэнд танилцуулах гэсэн юм…
Зожи-Ла, Энэтхэг
Энэ нарийхан зам Ладакс болон Кашмир мужийг холбодог ердөө 9 километр зам. Заримдаа энэ замаар машин тэрэг болон мал хоёр хойно урдаа ороод хамтдаа явах нь бий.

Трансфэгэрашийн зам, Румын
Карпатын уулын Румыны хэсгийн энэ зам 2034 метрийн өндрөөр өнгөрдөг бөгөөд тус орны хамгийн өндөр, хамгийн осолтой замд тооцогддог.

Далтон Хайвей, Аляска
Далтон Хайвей бол хамгийн зэлүүд зам юм. 666 километр урт энэ замаар яваа жолооч ердөө гуравхан сууринг дайрна. Үүнээс гадна, энэ нь дэлхийн хамгийн цас ихтэй зам юм.

Кхардунг-Ла, Энэтхэг
Энэ зам 5602 метрийн өндрөөр өнгөрдөг бөгөөдмашин явдаг хамгийн өндөр даваа юм.

Юнгасын зам, Боливи улс
Боливи улсын энэ замд жил бүр гурван зуу орчим хүн амь насаа алддаг бөгөөд дэлхийн хамгийн осолтй замын нэгэнд тооцогддог.

Атлантын зам, Норвеги
Норвеги улсын Атлантын зам нь эрэг хавийн жижигхэн суурингуудыг холбодог.Нэг үгээр хэлэхэд, энэ замжуулчдад л зориулагдсан бөгөөд өөр зам гэж байхгүй.

Гуоляны хонгил, Хятад
Байц хясаан дундуур өнгөрдөгэнэ зам 1972 оныг хүртэл эндхийн нэг тосгоныг гадаад ертөнцтэй холбодог цорын ганц зам байжээ.Сүүлд нь эрх баригчид 1200 метр хонгил гаргаж,тээврийн хэрэгсэл явдаг болгосон байна.

Пассаж дю Гуа, Франц
Харин энэ замаар жолооч нар хоногт ердөө хэдхэн цаг явдаг бөгөөд бусад үед нь далайн түрэлтээс болоод усанддалдардаг байна.

Тяньмэнь уулын зам,Хятад
10 километрийн хэсэгтжолооч нар 1000 метрийн өндөр 99 огцом өгсүүр болонуруу замаар явахад хүрдэг гэнэ.

“Колыма” зам,Орос
Хуучин цагт энэ замыг “үхлийн зам” гэдэг байж.Хоригдлууд угзамыг 20 гаруй жил тавьжээ.

С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ