Дорнод аймаг архины хамааралтай иргэдээ албадан эмчилгээнд явуулна


Дорнод аймгийн цагдаагийн газраас архины хамаарал бүхий иргэдийг албадан эмчилгээнд явуулах зорилгоор эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. Тус үзлэгт аймгийн Эрүүл мэндийн газар болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар хамтран ажиллажээ.
Хэрлэн сумын багийн засаг дарга нар болон хэсгийн байцаагчдын гаргасан судалгаанд түшиглэн архинд донтох өвчтэй 39 иргэнийг эмнэлгийн нарийн мэргэшлийн үзлэг оношлогоонд хамруулсан байна.
Хамрагдсан иргэдээс эрүүл мэндийн шалтгааны улмаас тэнцээгүй 20 хүн, тэнцсэн 15 хүн байгаа бөгөөд дээрх хүмүүсийг цаашид албадан эмчилгээнд хамруулахаар ар гэрийнхэнтэй нь уулзан, санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох материалыг бүрдүүлэн ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ