100 толгой тарвагыг шилжүүлэн нутагшуулжээ

Нийслэлийн Байгаль орчны газраас анх удаа зуслан орчмын суурьшлын бүсэд тоо толгой нь цөөрч, тархац нутаггүй болсон тарвагыг шилжүүлэн нутагшуулах ажлыг зохион байгуулжээ.

Энэ оны тавдугаар сараас эхлэн Шарга морьт, Хуурайн мухар, Найрамдал, Баянголын ам, Майхан толгой зэрэг зуслангийн бүсээс нийт 5 удаа100 толгой тарвагыг технологийн дагуу барьж, суурьшлын бүсийн гадна буюу өмнө нь тарвага амьдарч байсан тархацтай нийслэлийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулжээ.

Тарвага нүүлгэн суурьшуулах ажлыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын сонгон шалгаруулалтаар шалгарсан ан амьтны мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлсэн бөгөөд тарвага шинэ нутагтаа хэрхэн дасаж, нутагшиж байгаад хяналт, мониторинг хийж, хамгаалалтдаа авч ажиллах юм байна.
Цаашид нийслэлийн нутаг дэвсгэрийн тарвагыг устахаас сэргийлэх, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд зуслангийн бүсэд иргэдтэй ойр нутаглаж байгаа тарвагыг байгальд нь шилжүүлэн нутагшуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ