МАН-ын хагарал Засгийнхаа аминд хүрлээ


МАН-ын хариуцлага тооцох шинэчлэх үйл ажиллагаа яван явсаар засгийнхаа аминд хүрч байх шиг. Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсэг ч аль хэдийнэ 30 болж ,цаашдаа ч нэмэгдэх төлөвтэй байна. Огцруулах хүсэлтэй гишүүдэд хуучин шинэ , эрэгтэй эмэгтэй бүх л төлөөлөл оржээ.
| Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй УИХ дахь МАН-ын гишүүд | |||||
|---|---|---|---|---|---|
| 1 | Т.Аюурсайхан | 12 | Д.Лүндээжанцан | 23 | Д.Тогтохсүрэн |
| 2 | Сү.Батболд | 13 | Х.Нямбаатар | 24 | Н.Учрал |
| 3 | Б.Баттөмөр | 14 | Ц.Нямдорж | 25 | Ч.Хүрэлбаатар |
| 4 | Б.Батзориг | 15 | Л.Оюун-Эрдэнэ | 26 | Д.Цогтбаатар |
| 5 | Х.Болорчулуун | 16 | М.Оюунчимэг | 27 | С.Чинзориг |
| 6 | Ж.Ганбаатар | 17 | Ш.Раднаасэд | 28 | Б.Энх-Амгалан |
| 7 | Д.Гантулга | 18 | Д.Сарангэрэл | 29 | Энхболд |
| 8 | Ц.Гарамжав | 19 | Г.Сумъяабазар | 30 | Л.Элдэв-Очир |
| 9 | Ц.Даваасүрэн | 20 | Г.Солтан | 31 | Ө.Энхтүвшин |
| 10 | Д.Дамба-Очир | 21 | Я.Содбаатар | 32 | Ж.Энхбаяр |
| 11 | Г.Занданшатар | 22 | А.Сүхбат | ||
Одоо л огцруулж хариуцлага тооцохгүй бол 2020 онд сонгогчид бидэнд бүгдэд нь хариуцлага тооцох болно гэж огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнэ ярьж байна. Тэрээр Гадаад орнуудад засгийн газрын реитинг нь судалгаагаар доош ороод ирэхээр сайн дураараа огцордог. Манай засгийн газрын үнэлгээ олон нийтийн дунд 20%-д ч хүрэхгүй болжээ. Засгийн газрын гишүүд нь ч нэр хүндгүй болсон. Ерөнхий сайд л гэхэд эхний 15 улс төрчид орж чадахгүй байна шүү дээ. Ерөнхий сайдыг хөдөө орон нутагт бол бүр таних ч үгүй байна. Юу хийдэг ямар хүн байдаг нь ч мэдэгдэхгүй.Үнэхээр муу ажиллалаа одоо бол шууд л огцруулна гэсэн юм.
Засгийг огцруулах гарын үсэг зурсан гишүүдийн тоонд МАН-ын хашир бурхи Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нар байгаа бол ахмад дунд үеийн төлөөлөл ч багтжээ.Тэтгэвэртээ гарсан ахмад үе Ерөнхийлөгч асан Н.Багабандиас эхлээд хэд хэдэн хүн чамгүй улс төржиж, замгүй дэмжиж байгаа бололтой юм. Өнгөн дээрээ МАН-ын удирдлагадЖ.Эрдэнбат ,У.Хүрэлсүх нар тулалдаж байгаа мэт боловч тэд торгуулын суман болж хохирох магадлал маш өндөртэй болжээ. Харин Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд гээд энэ намыг аваад явчих чадвартай олон залуус улайрах ч үгүй, шатах ч үгүй байр сууриа илэрхийлээд л явж байгаа нь үнэн.
Засаг огцрох үйл явцтай зэрэгцэн дараагийн засгийн газрын зураглал гарч бараг бүрэн зураглалын хэмжээнд очжээ. Тэр зураглалд Ерөнхий сайдаар Жаргалтулгын хүүгийн оронд Жадамбаагийн хүү дурайж байгаа тухай эх сурвалж хэлж байна. Ямар ч атугай засгийг огцруулах гарын үсгээ нэмж 39 болгон ул суурьтай хандахаар сайтар төлөвлөжээ. Шадар сайдгүй засгийн газрын эхний ажлын өдөр өнөөдөр байх. Харин энэ танхимын сүүлчийн ажлын өдрийг хэддэхэд товлосон юм бол?
Д.Гал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ