Суугаа ажил зуурдаар үхэх шалтгаан болдог гэнэ шүү

Канадын эрдэмтэд суугаа ажил эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг тодруулах зорилгоор судалгаа хийжээ. Тэгсэн чинь, хөдөлгөөнгүй байдал нь дунд болон ахимаг насны хүмүүсийн нас барах эрсдэлийг ихэсгэдэг болж таарсан тухай“Canadian Medical Association Journal” сэтгүүлд бичсэн байна.

Хүн нас явах тусмаа ахиухан хөдлөж байх хэрэгтэй гэнэ.Мэргэжилтнүүд олон хүний биеийн байдлын үзүүлэлтийг судласнаар ийм дүгнэлтэд хүрчээ. Харин суугаа ажилтай нөхцөлд өдөр бүр биеийн дасгал хийх нь эрт нас барахаас аварна.
Канадын Шинэ Шотландын Далхаузигийн их сургуулийн эмч нарын судалгаанд 50-иас дээш насны 3 мянга гаруй хүн хамрагджээ. Эрдэмтэд хөдөлгөөний дутагдал наслалттай ямар холбоотойг судлахын тулд оролцогчдын биеийн байдлын тухай мэдээллийгсудласан байна.

Эрдэмтэд тэдний өдрийн турш дахь идэвхитэй байдлыг ажиглаж,үүнийг тусгай индексээр хэмжжээ. Тэгсэн чинь, олонхи настай хүн хөдөлгөөн багатай байдаг болж таарсан байна.Энэ байдал нь үнэхээр үхэлд хүргэдэг хэд хэдэн өвчний үүр уурхай болдог байна. Гэхдээ энэ нь бүх хүнд адилхан биш гэнэ.
Хэрвээ настай хүн өдрийн ихэнхийг суух юмуу хэвтэн өнгөрүүлж,гэхдээ биеийн дасгал тогтмол хийдэг бол, хөдөлгөөний дутагдал түүнд ямар ч аюулгүй гэдгийг Канадын эрдэмтэд тодруулжээ.
Энэ нь чухал мэдээлэл гэж эмч нар үзэж байна.Тийнхүү хүн бүр, ялангуяа залуу үеийнхэн амьдралын идэвхитэй хэв маягийг баримтлаж, эрүүл мэнддээ анхаарал тавихын чухлыг сурталчилах ёстой гэж эрдэмтэд үзэж байна.

Биеийн идэвхитэй байдал нь ерөөс амьдралын идэвхитэй хэв маягийн адил тийм ач тустай нь нотлогдсон юм. “Гэр дотроо зүгээр л ийш тийш алхаж явах нь ашиг тустай” гэж эмч нар ярьж байна. Үүнээс гадна,эрүүл аж төрөх ёсыг сурталчилах ажлыг төрийн эрүүл мэндийн хөтөлбөрт оруулах нь чухал гэж тэд бас үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ