Өндрөөс үсэрсэн охид нас баржээ

Орхон аймагт энэ сарын 16-ны өдөр өсвөр насны хоёр охин есөн давхар байшингаас үсэрч, амиа хорлохыг завдсан. Тэдэнд яаралтай тусламж үзүүлж, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд оруулсан боловч нэг нь наймдугаар сарын 17-ны өдөр нас барсан байна. Ослын үеэрамьд үлдсэн 15 настай охин нь хагалгаанд орсноос хойш ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гаригт нас барсан байна.

Талийгаач охид үеэлүүд байсан бөгөөд нэг сургуульд суралцдаг байжээ. Охидын амиа хорлох болсон шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр охид ар гэрийн асуудалтай байсан, хоёулаа нэг хүүд сайн болсноос үүдэн амиа хорлохыг завдсан гэсэн таамаг байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ