Нярайн эндэгдэл гурав дахин буурчээ

Орхон аймагт нярайн эндэгдэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин буурсан байна. Тодруулбал, 2016 оны наймдугаар сарын байдлаар 18 нярай эндсэн бол энэ оны мөн үед зургаан нярай энджээ. Нярайн эндэгдлийг бууруулахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол орон нутгийн зүгээс дутуу нярайд яаралтай тусламжийн үед хийдэг вакциныг шийдсэнтэй холбоотой аж.

Дутуу төрсөн нярайд 15-20 минутын дотор куросуриф, кофениа цитрат тариа хийх ёстой байдаг. Үүнийг орон нутгийн төсвөөс 35 сая төгрөг баталж сурфактант эмчилгээний куросуриф 20 ширхэг, кофениа цитрат 100 ширхэг вакцин авчээ.

Мөн Нярайн тасагт 24 цагаар ээлжээр ажиллах сувилагчийн цалинг орон нутаг шийдсэнээр дутуу нярайд яаралтай тусламж үзүүлэх мэргэжлийн баг, сувилагч ажиллах болсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ