Авто замын шинэчлэлтийн хүрээнд газар чөлөөлөлт эхэллээ


Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг хийж эхэллээ.
Замын өргөтгөлийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр хийж байгаа юм. Уг авто замын нөлөөлөлд нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байна.
Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 34 нэгж талбарыг чөлөөлж, өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй 27 нэгж талбарт нөхөх олговрын үнэлгээ хийгдэж, зөвшилцөх шатандаа явж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ