Нийслэлийн гурван сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцана


Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургалттай сургуулийн хүрэлцээ бага учир тэдгээр хүүхдүүд сургуульд бүрэн хамрагдаж чадахгүй байдаг.
Харин энэ жилээс Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн "Шавь" цогцолбор сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгожээ.
Одоогоор тус гурван сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын орчинг сайжруулахаар тохижилтын ажил хийж байна. Нийслэлийн төсвөөс гурван сургууль тус бүрт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаартохижилтын ажил хийж байгаа аж.
Тус тохижилтын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүрэн хийж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ