Оюутан цагдаа нар шагнуулжээ


Улаанбаатар хотод гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан “Оюутан цагдаа-2017” арга хэмжээний хаалтын арга хэмжээг зохион байгуулжээ.
Уг арга хэмжээний хүрээнд бусдыгаа манлайлан, идэвх зүтгэл гарган ажилласан долоон оюутанд Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Оюутны холбооны шагнал гардуулсан байна.
Оюутан цагдааг ажиллуулснаар энэ оны 6, 7, 8 дугаар сард гудамж, талбай, олон нийтийн газарт гадаадын иргэд, жуулчдаас гэмт халдлагад өртөж хохирсон тохиолдол хоёр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс нэг нэгжээр буюу 33.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ