Сургуулиудын орчинд хурд сааруулагч, лед самбар байршуулж байна

Нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахаар шийдвэрлэж, зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лед самбар, хайс, гэрлэн дохиобайрлуулж, тэмдэг тэмдэглээ хийн аюулгүй байдлыг хангаж байна.
Төслийн хүрээнд Замын цагдаагийн албанааснийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулийг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлжээ.
Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол буурах юм.Уг ажилд 860 сая төгрөг төсөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын сарын 1 гэхэд бүрэн дуусна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ