Мал, амьтан оролцсон тэмцээн зохиохыг хоригложээ

Өмнөговь аймагтай хил залгаа Дорноговь, Дундговь аймгуудад хонины цэцэг, малын шүлхий өвчний дэгдэлт буурахгүй байна.

Үүнтэй холбогдуулан тус аймгийн Засаг дарга захирамж гаргажээ. Уг захирамжаар Өмнөговь аймгийн хэмжээнд мал, амьтан оролцсон ямар нэгэн тэмцээн уралдаан зохиохыг ирэх оны нэгдүгээр сарыг хүртэл хориглосон шийдвэрийг гаргажээ. Мөн мал, амьтаны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар боломжит бүх талын үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг сумдын Засаг дарга нар үүрэг болгожээ.

Мал амьтны гоц халдварт өвчний үзлэг тандалт, ариутгал халдваргүйжүүлэлт, урьдчилан сэргийлэх тарилга, ухуулга сурталчилгааны ажлыг чанартай зохион байгуулахыг аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газарт тус тус үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстдаалгасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ