Өдөр өнжүүлэх төвүүдийн төлбөр 100-450 мянган төгрөг байна

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн эцэг, эхчүүдийн хувьд хамгийн эрэлттэй зүйлүүдийн нэг нь "Өдөр өнжүүлэх төв" байдаг.

''Монголын өдөр өнжүүлэх-Хүүхэд хөгжүүлэх төвүүдийн нэгдсэн холбоо''-ны 2015 оны судалгаанд дурдсанаар Улаанбаатар хотын хэмжээнд 256 өдөр өнжүүлэх төв бүртгэгдсэн байна. Харин судалгаанд хамрагдаагүй төвүүд энэ тоог бараг хоёр дахин нугалах хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж.

"Өдөр өнжүүлэх төв"-үүдийн төлбөр нь байршлаасаа хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд 100-450 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Ихэвчлэн 6-12 насны хүүхдүүдийг хүлээн авдаг аж. Түүнчлэн холбооны гишүүнчлэлтэй 30 төв байдгаас дурдвал “Гоо марал”, “Аз билэг”, “Энгэрийн мод”, “Нэгэн зүгт хамтдаа”, “Авьяас” зэрэг өдөр өнжүүлэх төв байна. Дийлэнх төвийг дунд сургуулийн багш нар хувиараа ажиллуулдаг ажээ. “Гоо марал” хүүхэд хөгжүүлэх академийн дэргэдэх "Өдөр өнжүүлэх төв"-ийн хувьд, 4-5 насны хүүхдүүдийг вакум орчинд суралцуулдаг төдийгүй 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг хүлээн авдаг байна. Гадаад хэл , математик, Монгол хэлний сонгонтой төдийгүй хэд, хэдэн төрлийн дугуйлан ажиллуулдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ