"Архины хор хөнөөл"-өөс урьдчилан сэргийлэх уулзалт боллоо

Эрүүл мэндийн яам, Монголын Эрэгтэйчүүдийн Нийгэмлэг, Эрүүл Идэвхтэй Амьдрал Клубээс “Эв нэгдэл гэгээрэл” уриан дор энэ сарын 18-20-ны хооронд "Архины хор хөнөөл"-өөс урьдчилан сэргийлэх чуулга уулзалт боллоо.

Төр хурахын амралтанд болсон уг хуралд гарах гарц, асуудлаа тэглэсэн бодит туршлага, санаа бодлоо солилцох хүрээнд зохион байгуулагдсан байна. Энэ удаагийн уулзалтад Хэнтий, Төв, Булган, Дундговь, Улаанбаатар хот мөн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэргэдэх Өөртөө туслах бүлгийн 40 гаруй төлөөлөгч идэвхтэй оролцсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ