Хөвсгөл аймагт байгалийн онц аюултай үзэгдэл болжээ

Энэ сарын 17-ны оройн 21-22 цагийн үед Хөвсгөл аймгийн Рашаант сумын Дөрөө цагаан нуурын баруун хэсэг буюу Архангай аймгийн Асгат түрүү хэмээх газар 30 минут орчим мөндөр орж, 80 см хунгар үүсгэн үер бууж, байгалийнонц аюултай үзэгдэл болжээ.

Энэ үед Рашаант сумын отроор явж байсан хоёр өрхийн 200 гаруй толгой мал үерт автаж, нууранд живсэн байна. Тус сумын Засаг даргын тамгын газрын хамт олон орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж малын сэг зэмийг устгах ажил зохион байгуулж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ