Нийт ургацын 40 хувийг алдах төлөвтэй байна

Улсын ургацын комисс өнөөдөр /2017.08.23/ хуралдаж, ургацын нөхцөл байдал болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар хэлэлцлээ.

Улсын хэмжээнд 2017 онд нийт393,6 мянган га талбайд үр тариа, үүнээс 367,2 мянган га талбайд буудай, 14,9 мянган талбайдтөмс, 7,5мянган га талбайдхүнсний ногоо, 78,2мянган га-д тосны ургамал, 28,2 мянган га-д тэжээлийн ургамал, 1,9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524,3 мянга га-д тариалалт хийжээ.

Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 90.3 мянган га талбайн 77,7 мянган га талбайн улаанбуудайалдаж, 15,2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 74,6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54,3 хувийг, хэрэгцээт гурилынхаа 52,5 хувийг, төмсний 74.5 хувийг, хүнсний ногооны 44,6хувийг хангахуйц хэмжээнийургац хураан авах урьдчилсан тооцоог салбарын яам нь хийснээ танилцууллаа. Нийт ургацын 40 гаруй хувийг алдах төлөвтэй байгаа аж.

Ургац хураалтад 1181 комбайн, 513 жатка, 224 үтрэм, 130 гаруй төмс хураах комбайн, 470 цэвэрлэгч, ачигч, сортлогч машин ажиллахаар засвар үйлчилгээ хийгдэж байгаа бөгөөд техникийн бэлэн байдал82 орчимхувьтай байна. Мөн ургац хураалтын үеэр оюутан, цэргийн албан хаагчид ажиллуулах төлбөрийг нэг өдрийн 20 мянган төгрөгөөр тооцож цалинжуулах юм байна. Наймдугаар сард бороо их орсонтой холбогдуулан ургац хураалт оройтох төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхааруулж буй. Тиймээс ургац хураалтыг есдүгээр сарын эхэн, дунд үеийн дулааралт, цаг агаарын таатай нөхцөлийг зөв тооцоолж, 10-14 хоногт багтаахыг Улсын ургацын комиссоос үүрэг болголоо.

ОХУ-ААС 170-200 МЯНГАН ТОНН УЛААНБУУДАЙ ИМПОРТОЛНО

Ургацын урьдчилсан дүнгээр нийтдээ 259, 2 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөвтэй байгааг албаныхан хэлж байна. Үүнээс 2018 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 30 мянган тонн буудайн үр нөөцлөхөөр төлөвлөсөн байна. Харин тэжээлд 20,7 мянган тонн, спиртийн үйлдвэрт 12,9 мянган тонныг зарцуулахаар байна.Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд урьдчилсан дүнгээр2017-2018 оны хэрэгцээнээс 154,5 мянган тонн хүнсний улаанбуудай дутагдах төлөвтэй байна. Дотоодын хэрэгцээг хангахад хэрэгцээтэй дутуу улаанбуудайг ОХУ-аас хямд үнээр импортлох хэлэлцээрийг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д айлчлахдаа хийжээ. Хоёр тал 170-200 мянган тонн улаанбуудай, 400 мянган тонн өвс худалдаж авахаар тохиролцож, тээвэрлэлтийн асуудлыг хэлэлцэж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ