ОХУ-аас 200 мянган тонн улаанбуудай нийлүүлэхээр боллоо


ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д энэ сарын 19-21-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев, орлогч сайд Е.В.Громыко болон бусад албаны төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар“Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II шатны хүрээнд Монгол Улсад ОХУ-аас шүлхий болон бог малын мялзан өвчний эсрэг вакциныг нийлүүлэх, Монгол Улсын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор ОХУ-аасөвс тэжээл, улаан буудай худалдан авахадхэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж хэлэлцсэн юм.
Тодруулбал, “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II шатны хүрээнд ОХУ-аас 4.1 сая тун шүлхий өвчний эсрэг вакциныг буцалтгүй тусламжаар нийлүүлэхээр болсон.
Эхний ээлжийн 1.3 сая тун вакцинөнгөрсөн 7 дугаар сард нийлүүлэгдсэн.
Харин дараагийн ээлжийн 1.3 сая тун вакциныг9 дүгээр сард багтаан нийлүүлэхээр хоёр тал ярилцаж тохиролцсон байна.
Мөн 200 мянган тонн улаанбуудайг нийлүүлэхээр болсон бөгөөднийлүүлэлтийг ойрын хугацаанд гүйцэтгэхээр болжээ. Малын өвс тэжээлийн хувьд 400 мянган тонн өвсийг нийлүүлэхээр тохиролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ