Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг үүрэгдэв


НИТХ дахь Ардчилсан намын бүлэг сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт, засвар, шинэчлэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой цаг үеийн асуудлаар Нийслэлийн зарим удирдлага, холбогдох байгууллагуудыг байлцуулан хуралдаж, харьяа газар, агентлагуудад ажил сайжруулах үүрэг чиглэл өглөө.
Тэд энэ үеэр Нийслэлийн 2017 оны төсөвт Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тусгагдсан 3,8 тэрбум төгрөгийн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, Агаар хөрс, орчны бохирдлыг цогцоор нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай талаар дурдлаа.Мөн НИТХ дахь Ардчилсан намын бүлэг “Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хэсэг” байгуулж, эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан өргөн хүрээний хэлэлцүүлэг хийж, зөвлөмж гаргасан.
Тус зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн ажлын талаар хэлэлцэж, санал солилцлоо. Үүнд:
- Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу Улсын төсөвт төвлөрч буй 30 орчим тэрбум төгрөгийг зөвхөн Агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээнд зарцуулахаар улсын төсөвт тусгах,
- Энэ чиглэлээр хотын удирдлагууд хариуцлагатай санаачилгатай ажиллаж 2018 оны улсын төсөв, нийслэлийн төсөвт тусгуулах,
- Орон сууцжуулах хөтөлбөр, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх,
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх,
- Зах зээлд бэлэн байгаа 30 мянга гаруй орон сууцыг яаралтай эргэлтэд оруулж яндангийн тоог бууруулах алхмыг хийх,
- Өвөлжилтийн бэлтгэл ажил болон агаарын бохирдолтой холбоотой ажлыг зуны улиралд шийдвэрлэж арга хэмжээ авдаг байх нь зүйтэй гэж НИТХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ