Цэцэрлэгийн сугалаа маргааш болно


Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгийн арга зүйч Б.Нарантуяа "Манай цэцэрлэгт одоогийн байдлаар 120 хүүхэд цахимаар бүртгэгдсэн байна. Өнөөдрийг дуустал бүртгээд маргааш өглөө 10:00 цагт сугалааг эцэг эхчүүдэд нээлттэй явуулна. Манай цэцэрлэг 60 хүүхэд авах хүчин чадалтай" гэсэн юм.
Сугалааг Нийслэлийн Боловсролын газар болон цэцэрлэгээс хараат бусаар, автомат системийн түүврээр явуулах юм байна. Өөрөөр хэлбэл санамсаргүй түүврийн аргаар сонгогдоно гэсэн үг.Ийнхүү сугалаанд таарсан хүүхдийн эцэг эхийн утсанд мессеж очно. Тухайлбал "танай хүүхэд Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгт орохоор боллоо" гэсэн утгатай мессеж очно гэсэн үг аж. Тиймээс завгүй эцэг эхчүүд цэцэрлэг дээр очилгүйгээр хүүхдээ орсон эсэхийг мэдэх боломжтой аж.
Цахим бүртгэл өнөөдөр орой 12:00 цаг хүртэл https://tsetserleg.ulaanbaatar.mn/check.xhtml цахим хуудсаар явагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ