“Алтан уулан орд улс”-ыг дэлхий дахинд зарлана гэв

“Өнө эртний Гүн ухаан судлалын Хүрээлэн” ТББ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байгууллагынхан Есүхэй баатрын “Алтан уулан орд улс” оршин байгааг дэлхий дахинд зарлаж, энэхүү шинжлэх ухааны нээлтээ 2017 оны Нобелийн шагналд нэр дэвшүүлж байгаагаа дуулгав.

Мөн тэд "УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, Монгол Улсад бүх нийтээр Есүхэй баатрын “Алтан уулан орд улс”-ын газар зүйн байршлын талаархи шинжлэх ухааны шинэ нээлттэй танилцах асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Ард түмэнд энэхүү улсын байршлыг танилцуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай"гэв.

“Өнө эртний Гүн ухаан судлалын Хүрээлэн” ТББ-ын тэргүүн И.Эрдэнэчимэг “1240 оноос хойш 777 жилийн турш монголчууд бид Чингис хааны уугуул нутгийн талаар ташаа ойлголттой байсан. Одоо үүнийг залруулах ажилд УИХ-ын гишүүд зохих үүрэг гүйцэтгэх шаардлагатай байгаа учир УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган хуралдуулах санал хүргүүлсэн.

Монгол улсад Есүхэй баатрын “Алтан уулан орд улс" оршин байсаар байгааг бүх нийтээрээ мэдэж, хүлээн зөвшөөрөх бүх нийтийн санал хураалтыг нэн даруй зохион байгуулах хэрэгтэй байна. Бүх нийтийн санал хураалт явуулах ажлын комисс гаргаж ажиллуулах шаардлагатайг Есүхэй баатрын удмаас сонордуулж байна. Шинжлэх ухааны шинэ нээлт хийж, Чингисийн монголчуудын алтан, мөнгөн язгуур оршин буй газрыг тогтооно” гэж хэлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ