Өнөөдөр залуучуудын өдөр

Өмнө нь Монгол Улсын нийт хүн амын 68 хувийг залуучууд эзэлдэг гэж мэдээлж байсан. Харин одоо нийт хүн амын 42.2 хувийг 15-39 насны залуучууд эзэлж байна.

Залуучуудын тоог насны ялгамжтай харуулбал:

Насны бүлэг

2014

2015

2016

Бүгд

2,995,949

3,057,778

3,119,935

15-19

244,337

239,910

236,400

20-24

278,214

267,844

255,144

25-29

305,778

313,709

314,540

30-34

257,858

263,538

273,997

35-39

233,392

232,634

236622

Монгол Улс залуучуудын орон гэх тодотголоо халах хараахан болоогүй. Тиймээс ч жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг залуучуудаар овоглодог. Түүх сөхвөл 1921 оны Бошгыг халах залуучуудын эвлэлээс үүдэлтэй энэ өдөр хаягдаж гээгдэж, мартагдаж орхигдолгүй өнөөдөртэй золгосон нь учиртай. Дэлхийд залуучуудын өдрийг тусгайлан тэмдэглэдэг цөөхөн орны нэг нь манай улс байхаас аргагүй юм.

Залуучууд олон байхын хэрээр улс орны хөгжил илүү хурдан, эрчтэй байдаг. Тэд ертөнцийг шинэ содон өнгөөр харж, урагшлах хүч болдог билээ. Энэ жилийн залуучуудын жилийн уриа “Эерэг амьдарцгаая”. Энэ хүрээнд Монголын залуучуудын эвслээс "Залуучуудын иргэний нийгмийн гуравдугаар чуулган"-ыг Улаанбаатар чуулгын байранд 09.00-18.00 цагийн хооронд зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ