ҮЙЛ ЯВДАЛ: "Барилга, орон сууц 2017" үзэсгэлэн яармагийн нээлт болно


НҮБ-ын байрны гурван давхрын хурлын танхимд
09:00 цагтНҮБХХ-ийн хэрэгжүүлэх гэж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” төслийн хэлэлцүүлэг болно.
Монголын Хүүхдийн ордны их танхимд
10:00 цагт Монголын залуучуудын өдрийн 26 жилийн ойг тохиолдуулан “Эерэг амьдарцгаая залуусаа” форум уулзалтыг 800 залуусыг оролцуулан зохион байгуулна.
42 дугаар цэцэрлэгт
10:00 цагт СБД-ийн 42 дугаар цэцэрлэгийн цахим элсэлтийн нээлт болно.
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Соёмбо танхимд
11:00 цагт Японы Элчин сайдын яамнаас Баянзүрх дүүргийн зарим хороодын сургууль, цэцэрлэгийн засварт тусламж үзүүлэх болсон тухай санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно.
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд
11:00 цагт Гал түймэр, гамшиг осол, онцгой байдлын үед хэрхэн ажиллах талаар "Аюулгүй хороо" нэгдсэн арга хэмжээ болно
МХЕГ-т
11:00 цагт "Эрүүл мэнд, боловсролын хяналтад - иргэн таны оролцоо" сэдэвт сарын аяны нээлтийн хүрээнд хууль бус үр хөндөлтийг зогсоох, хичээлийн шинэ жил, суралцах орчны аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд
11:00 цагт “Тэгш эрх, бахархлын өдрүүд” үйл ажиллагааны тухай мэдээлэл хийнэ.
Монголбанк
11:00 цагт Монголбанк ээлжит хэвлэлийн хурал хийнэ.
Мишээл Экспо
12:00 цагт "Барилга, орон сууц 2017" үзэсгэлэн яармагийн нээлт болно.
MN-Мэдээллийн төвд
12:00 цагт Монголын залуу багш нарын холбоо, Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооноос багш нар ажил хаялт зарлах талаар мэдээлэл хийнэ.
Чингисийн талбайд
12:00 цагт Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр дахь жилдээ 1,000 хүүхдэд нэг жилийн хичээлийн иж бүрэн хэрэгсэл бүхий цүнхийг хандивлах гэж байна.
Хөрөнгийн бирж
14:00 цагт "МИК Холдинг" ХК 2017 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн биржийн байранд танилцуулна.
Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд
15:30 цагт “Газар-Улсын үндэс” сэдэвт газрын зураг, газрын нэршлийн баримтын нээлттэй үзэсгэлэн болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ