Хөгжлийн бэрхшээлтэй 200 хүүхэд паркд үнэгүй тоглоно

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй 200 хүүхэд гэр бүлийн хамт Парк дээр нэг өдрийг тоглож наадаж өнгөрөөх аж. Ээлтэй Ертөнц ТББ “Хамтдаа Инээмсэглэе” өдөрлөгийг жил бүр уламжлал болгон Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр 15:00-18:30-ын хооронд зохиогдох гэнэ.

Нийслэлд 5000–6000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа тухай албан бус тоо байдаг ч халамжийн үйлчилгээнд 3105 хүүхэд хамрагддаг тухай албаны мэдээлэл буй.

“Хөгжлийн бэрхшээл” гэх хашилтан дотор буй энэ үгийг хорвоод хүн болохоор ирсэн бяцхан үрсээс хэдэн цаг ч гэсэн хол байлгахын тулд хамтдаа энэ цагийг өнгөрүүлэхийг уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ