Цэцэрлэгийн бүртгэлийн хариу мессэжээр ирж эхэллээ


Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт орохоор бүртгүүлсэн хоёр настангуудын цахим элсэлт өнөөдөр 10:00 цагаас эхлээд байна.
Хүүхдээ бүртгүүлсэн эцэг эхчүүдийн гар утсанд"Цэцэрлэгийн цахим элсэлтийн сонгон шалгаруулалтад ... дугаартай таны хүүхэд сонгогдсон тул ...-р цэцэрлэг дээр очиж бүртгэлээ баталгаажуулна уу" гэсэн мессэж очиж эхэллээ.Хэрэв танд ийм мессэж ирсэн бол баталгаажуулалтаа цэцэрлэг дээр нь очиж хийх юм байна. Ингэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
- Төрсний гэрчилгээ эх хувь, хуулбар
- Хорооны тодорхойлолт /эх хувиараа/
- Эцэг эхийн иргэний үнэмлэхийн эх хувь, хуулбар
- Хүүхдийн чээж зураг 2%..
Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн нэг жилийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ