Дорноговь аймгийн авто замыг шинэчилж эхэлжээ

Дорноговь аймгийн Сайншанд хотын төвийн засмал замыг шинэчилж шинэ зам барих ажил энэ сарын 10-аас эхэлжээ.

Уг замын ажил нь нийт 7.6 км авто замыг асфальтаар хучих тендерт шалгарсан “NHDK” ХХК гүйцэтгэж байна. Харин туслан гүйцэтгэгчээр орон нутгийн өмчит зам засварын “АЗЗА” компани ажиллаж байгаааж. Замын ажилд зориулж орон нутгийн төсвөөс 2.5 тэрбум төгрөгийг хуваарилсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх сарын дундуур хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ