Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана


Энэ амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 26, 27-ны Бямба, Ням гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг22:00-09:00 цагт: 8, 10, 17-р хороо Эрдэнэтолгой, Холбоо толгой, Улиастай, Баатархайрханы гудамжууд, 92-р сургууль, Эрүүл мэндийн төв - 15, Мобиком корпораци, Скайтел, Агротех импекс ХХК-ууд, ЦЕГ-ын МШУТ, Хууль сахиулахын их сургууль, 32-р цэцэрлэг, Академи хотхон СӨХ, 119-р ЦА, АТҮТ-ийн Баянзүрх салбар, 68-р сургууль, Ботаникийн хүрээлэн болон эдгээрийн ойр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ