Бат-Өлзий суманд хэрэм олноор бууж иржээ


Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд уулнаас хэрэм олноор бууж иржээ. Ганц нэгээр айлын хашаа, модны захаар гүйж үзэгддэг хэрэм тал газар олноор бууж ирсэн талаар сумын иргэд мэдээлсэн байна.
Амьтад олноор уулнаас буухыг байгалийн гамшиг, газар хөдлөлт зэрэгтэй холбон тайлбарладаг билээ. Энэ жилийн хувьд хүр эрвээхэйн нүүдэлтэй, могой элбэг жил хэмээн албаныхан хэлж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ