Ж.Батзандан хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл авлаа


УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Хуульзүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөллийг хүлээн авч, Захиргааны болон Эрүүгийн, Зөрчлийн тухай хууль тогтоомжуудын хэрэгжилтийн талаар мэдээлэл авлаа.
Мөн дээрх хууль тогтоомжуудын талаар мэргэжилтнүүд болон иргэд хэр мэдээлэлтэй байгааг, хэрэгжилт нь ямар байгааг дүгнэх зорилгоор холбогдох байгууллагуудын төлөөллийг хамруулан хэлэлцүүлэг өрнүүлэхээр боллоо.
Түүнчлэн зүүн эргэхийг хориглосон шийдвэр болон хурдны зам тавих маршрут, Гэрэлтэй гудамж байгуулах, Битлзийн хөшөөг нурааж, автомашингүй гудамж болгох гэх мэт шийдвэрүүдийг төр захиргааны байгууллагуудаас ямар процедурын дагуу гаргаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн юм.Ард иргэдийн амьдралд шууд нөлөөлөх аливаа шийдвэрийг оршин суугчдаас асууж, хэлэлцүүлэг өрнүүлэлгүйгээр гаргаж байгаа нь тэдний эрхийг зөрчиж байгаа талаар иргэд гомдол, шүүмж гаргасаар байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ