Монголын үндэсний брэндийн зөвлөл байгуулагджээ


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монголын үндэсний брэндийн зөвлөл байгуулжээ. Энэ хүрээнд “Монголын үндэсний брэндийн анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр (2017.09.04) Гадаад харилцааны яаманд боллоо. Уг зөвлөл нь Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах бүтээгдэхүүн үйлчилгээг тодруулах, сурталчлах бодлогыг зохицуулах үүрэгтэй аж.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зөвлөгөөнийг нээж “Монголын үндэсний брэндийн зөвлөл нь дотооддоо байгаа боломжит нөөц бололцоог тооцох, төсөл боловсруулах, мэдээллээр ханган ажиллана. Ингэснээр улс орныхоо хөгжлийн гарцыг оновчтой тодорхойлсон жишээ олон байдаг.
Монголчууд бидэнд дэлхийн сонирхол татах, улс орноо дэлхийд эергээр сурталчлах, ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэх үнэт зүйл олон бий. Тэдгээрээс хамгийн оновчтойг нь мэргэжлийн байгууллага сонгох шаардлагатай. Нэн тэргүүнд байгаль цаг уурын онцлог, биет болон биет бус өвийг хөгжүүлэх, дэлхийд таниулах ажлын эхлэлийг тавиад байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ